Хорт хавдар үүсэх шалтгаан болдог 13 аюултай хоол хүнсийг судлаачид олж тогтоосон байна.
1.Попкорн
Бид зурагтын өмнө, эсвэл кино үзэнгээ попкорн хэдий ихийг идэж байгаагаа огт анзаардаггүй. Гэтэл эрдэнэшишийг амт оруулахын тулд уусгасан тос нь элэг, нойр булчирхайнд муу гэнэ.
2. Пестицидийн өндөр агууламж бүхий жимс, хүнсний ногоо
Жимс,хүнсний ногоо эрүүл мэндэд сайн гэдэгтэй маргашгүй. Гэвч ургалтын явцад гадаргуу дээр цацдаг химийн бодис эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлсээр байдаг.
Алим, жүрж, гүзээлзгэнэ, усан үзэмэнд пестицид хамгийн их агуулагддаг гэдэг. Тиймээс эдгээрээс хамгийн сайныг сонгож, бас үргэлж угааж хэрэглэхийг зөвлөж байна.
3. Лаазалсан помидор
Бидний олонхи нь улаан лоолийг эрүүл мэндэд ач тустай нөлөө үзүүлдэг гэдгийг мэднэ. Гэвч лаазалсан улаан лооль нь зүрхэнд муугаар нөлөөлж, хорт хавдрын эсийг дэмждэг байна. Лоолийг лаазалж биш, шилэнд дарах нь хоргүй ажээ.
4.Хиам, лаазалсан мах
Химийн аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь биед хортой гэдгийг үргэлж сануулдаг ч бид хэрэглэсээр байдаг.
Хиам, лаазалсан мах өдөр бүр хэрэглэдэг хүмүүс бусдыг бодвол хорт хавдар тусах магадлал 44 хувь илүү байдаг гэнэ.
5. Төмсний чипс
Чипс маш илчлэг учраас биеийн жинг нэмэгдүүлдэг. Мөн натри, амтлагч асар их тунгаар агуулсан байдаг учраас цусны даралтыг нэмэгдүүлж, хорт хавдар үүсэх таатай орчинг бий болгодог байна.
6. Цэвэршүүлсэн ургамлын тос
Чидун жимс, улаан буудай, шар буурцаг, маалинг гэх мэтээс ургамлын тосыг гаргаж авдаг. Гэвч бид ихэнхдээ органик тос бус хэт цэвэршүүлсэн тосыг хоол, хүнсэндээ хэрэглэдэг. Үүний оронд байгалийн чанараа алдаагүй тос хэрэглэхийг хичээх хэрэгтэй.
7. Давсархаг, даршилсан болон утсан бүтээгдэхүүн
Даршилсан өргөст хэмх, утсан хиам, утсан загасыг үргэлж хэрэглэдэг. Гэтэл эдгээр нь нитрат болон бусад хортой химийн бодисыг шингээсэн байдаг байна. Хэт давсархаг бүтээгдэхүүн нь ходоод, нойр булчирхайн хорт хавдрын таатай хөрс болдог ажээ.
8. Цагаан гурил
Химийн цайруулах аргаар үйлдвэрлэсэн “сэвсгэр” цагаан гурил эрүүл мэндэд муу гэнэ шүү. Асар хор хөнөөлтэй хлор цагаан гуриланд агуулагддаг учраас байнга идэх нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж, хорт хавдар хорт хавдар үүсэх таатай орчинг бий болгодог байна.
9. Генетикийн өөрчлөлттэй хоол хүнс
Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн (GMO – Genetically modified organism) гэдэг нь генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан ургамлаар хийсэн хүнсний бүтээгдэхүүн.
Ийм бүтээгдэхүүн хэрэглэснээр хүний ходоодны салст гэмтэж, нянгийн эсрэг бэлдмэлд тэсвэртэй гэдэсний бичил бүтэц бий болгох аюултай ажээ. Мөн дархлааг сулруулж, бодисын солилцоог устгах аюултай. Ингэснээр хорт хавдар үүсэх нөхцөл болдог ажээ.
10. Шахмал сахар
Шахмал сахар нь цусан дахь сахарын агууламжийг нэмэгдүүлж, шууд хорт хавдрын эд эсийг тэжээж, тэдний өсөлт, тархалтыг дэмждэг ажээ.
11. Сахар орлуулагч
Сахарны оронд орлуулагч хэрэглэх нь жин нэмдэггүй гэлцдэг ч сахар орлуулагч нь ялангуяа тархинд асар сөрөг нөлөөтэй ажээ.
12. Алхогол
Архи, согтууруулах ундаа нь тамхины дараахь хорт хавдрын хоёр дахь гол шалтгаан болдог.
Согтууруулах ундааг хэт их хэрэглэх нь зүрхний дутагдал, тархины цус харвалт, тэр бүү хэл гэнэтийн үхэлд хүргэж болно. Мөн төвөнхийн хорт хавдар, шулуун гэдэс, элэг, хөхний хавдар үүсгэх эрсдэлтэй юм байна.
13. Амтат ус, ундаа
Амтат ус, ундаа нь найрлагадаа хорт хавдар үүсгэдэг, амтлагч болон амтлагч агуулсан байдаг байна.
Эдгээрийг хэтрүүлэн, эсвэл байнга хэрэглэснээр ихэвчлэн толгой өвдөх, ядрах, зүрх дэлсэх, сэтгэл санаагаар унах шалтгаан болдог . Мэдээж энэ нь даамжирвал сөрөг нөлөөлөл нь улам бүр нэмэгдэнэ.https://onlinesociallive.files.wordpress.com/2016/11/photo-1416453072034-c8dbfa2856b5.jpeg?w=150 150w, https://onlinesociallive.files.wordpress.com/2016/11/photo-1416453072034-c8dbfa2856b5.jpeg?w=300 300w, https://onlinesociallive.files.wordpress.com/2016/11/photo-1416453072034-c8dbfa2856b5.jpeg?w=768 768w, https://onlinesociallive.files.wordpress.com/2016/11/photo-1416453072034-c8dbfa2856b5.jpeg?w=1024 1024w, https://onlinesociallive.files.wordpress.com/2016/11/photo-1416453072034-c8dbfa2856b5.jpeg 1600w" sizes="(max-width: 1000px) 100vw, 1000px" style="box-sizing: inherit; border: 0px; height: auto; max-width: 100%;" />