2016-11-02
2016,11,02
интеллект гэнэ. Жишээ нь, 2 хүн ярилцъя. Нэг нь арай илүү байдаг. Санаа нь, үгний найруулга нь . . . . гэх мэт. Тэгэхлээр ОЮУН УХААН хүн бүрт бий, гагцхүү хэмжээ нь янз бүр. Интеллект буюу ОЮУН УХААН гэхээр заримдаа хүний оюуны шинжийг хэлээд байгаа, заримдаа тэр хүнийг ч хэлээд байгаа, аль нь ч зөв юм. Хүнийг биеэс нь ангид ойлгож болно, бас биетэй нь хамт ойлгоно. Тодорхойлолт 2. а) Мэдлэг олж авах болон мэдлэгийг эргэцүүлж тунгаах оюуны чадвар б) Эргэцүүлэн бодох чадвартай хүн юм уу оюуны өндөр чадвар Тодорхойлолт 3. Интеллект нь хийсвэрлэн сэтгэх чадвар Тодорхойлолт 4. Танин мэдэхүйн төрөлхийн нийтлэг чадваруудыг оюун ухаан буюу интеллект гэнэ. Тодорхойлолт 5. Интеллект нь асуудлыг өгөгдсөн программын дагуу биш, харин бүтээлчээр шийдвэрлэх чадвар юм. Хүний оюун ухаан 5 язгуур үндэстэй. – Таньж мэдэхүйн ухаан – Бүтээж туурвихын ухаан – Харьцахуйн ухаан –Хайрлаж дурлахуйн ухаан – Урлахуйн ухаан /Д.Бямбасүрэн “Орчлонгийн хүрд” номын 174-р талд/ Оюун ухааныг олон талаас нь тодорхойлж болдог. Yүнийг олон талт интеллект гэнэ. эрдэмтэд ОЮУН УХААН-ИНТЕЛЛЕКТ-ийн 120 орчим чадвар бий гэж үздэг байна. Түүний 70 гаруйг нь IQ тестийн тусламжтайгаар хэмжиж болдог ажээ. ОЮУН УХААНЫ төрлүүд: – хэл зүйн интеллект – логик математикийн интеллект – хараа-орон зайн интеллект – бие бялдар, хөдөлгөөний интеллект – хөгжим хэмнэлийн интеллект – бие хүний дотоодын интеллект – нийгмийн интеллект ОЮУН УХААН-тай холбогдуулан сэтгэлгээг тодруулъя. Одоогоор сэтгэлгээний дараах 4 төрөл мэдэгдэж байна Yүнд: Вертикал сэтгэлгээ – 10% Каузал сэтгэлгээ – 20% Латерал сэтгэлгээ – 30% Визуал сэтгэлгээ – 40% Дүгнэлт: Монголын боловсрол эдүгээ сэтгэлгээний айгаас дөнгөж 20 орчим хувийг нь идэвхжүүлж байгаа юм. Мөрдлөгөө: Монголын боловсролыг оюуны хөгжлөөр дэмжиж чадвал сэтгэлгээний үлдэх 80%-ийг нь идэвхжүүлэх боломжтой. Эх сурвалж: Ц.Дэмбэрэл “Монголчууд оюуны чадвархиараа дэлхийд тэргүүлэх боломжтой
Бичсэн: kunj | цаг: 15:46 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 42 удаа уншигдсан.



:-)
 
xaax